Сурган Хүмүүжүүлэх Зөвөлгөө

Хүүхдээ хүмүүжүүлэх 10 зарчим

1.  Өглөө болгон босоод хүүхдүүдтэйгээ инээмсэглэн “Сайхан амарсан уу миний сайхан хүү минь” гэж мэндлэн үнсэж байна. Ингэснээрээ таны хүүхэд хүнд сайхан үг хэлж сурна. 

2.  Оройн хоолоо идэхдээ ширээгээ тойрч суун хүүхдүүдийнхээ өдөр яаж өнгөрсөн тухай ярьж тэднийг анхааралтай сонсож сууна. Ингэснээрээ таны хүү гэр бүлийн нэг гишүүн гэж өөрийгөө мэдэрээс гадна нэгэнт бүх зүйлээ багаасаа яриад сурчихсан болхоор шилжилтийн насандаа ч гэсэн төвөггүй бүх зүйлээ таньд ярьж байх болно. 

3.  Хичээлээ хий гэж үглэх хэрэггүй. Харин гэдсэнд байхаас нь л эхлэн өдөрт 10 мин ном уншиж өгч байна. Ингэснээр таны хүү номонд дуртай болж, бусдаас илүү ухаантай хүүхэд болно. Та өөрөө ч гэсэн нэг сэдэв сонгон авч өдөрт 30 мин ном уншиж байвал жилийн дараа та энэ сэвдээр мэргэшинэ шүү дээ.

4.  Хүүхэддээ амалсан амлалттаа заавал биелүүлж байна. Ингэснээр таны хүү хүнд хэлсэн бүхнээ биелүүлж байх ёстой гэсэн хүмүүжил олж авна. 

5.  Хүүхдээ гараараа хэзээ ч бүү зодож бай, харин модон хусуураар гарыг нь зөөлхөн цохиж бай. Учир нь таны гар бол хүүхдээ энхрийлдэг гар шүү дээ. 

6.  Хүүхдээ хэзээ ч хүний өмнө шийтгэж бай. Дандаа тусд нь шийтгэж байна. Учир нь хүүхэд бусдын өмнө эвгүй байдалд ороос ичдэг. 

7.  Зэмлээд өнгөрсөн асуудлыг дахин бүү сөх. 

8.  Хүүхдээ ааваа туслах уу гэвэл туслуулж болох зүйл дээр тэгээ гэж хариул. Харин боломжгүй зүйл дээр яагаад болохгүйг нь тайлбарлаж өг. Ингэснээр таны хүү болох болохгүйг мэддэг болно.

9.  Гэр бүлийн уриа ч юм уу эсвэл хамтдаа хийдэг нэг гоё хөгжилтөй юм бодож ол

10.             Хүүхдийнхээ өмнө бусдын сайн талыг нь магт Ингэснээр таны хүү ингэвэл сайн байдаг юм байна гэсэн төсөөлөл авна

 

 
2011-03-31